ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Даваадалай түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр энэ сарын 1-4-ний өдөр Ховд аймагт боллоо.
Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахад улс, аймаг, сумын цолтой 64 бөх оролцсон байна.
Тус барилдаанд Манхан сумын харьяат, аймгийн арслан Б.Даваадалай түрүүлж, улсын начин Б.Баянмөнх үзүүрлэлээ.
Харин их шөвөгт улсын харцага Н.Батзаяа, улсын начин Г.Дармаажанцан нар шалгарав.