"Мэтью” хар салхины улмаас Канадад 50 мянга орчим хүн цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-12 13:59:16

МОСКВА. /Sputnik/. “Мэтью” хар салхины улмаас Канадын Нова Скоша болон Ньюфаундланд мужид 50 мянга гаруй иргэд гэрэл цахилгаангүй болсон байна.

“Мэтью” хар салхины дараа орсон аадар борооны улмаас цахилгааны шугам эвдрэн сүйдэж, олон оршин суугчид гэрэл цахилгаангүй болжээ. Цахилгааны шугамыг лхагва гараг гэхэд сэргээн засварлаж, дахин холбохоор ажиллаж байна гэж “CBC” агентлаг мэдээллээ.

“Мэтью” бол 2007 оноос хойш Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхи юм. АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвийн мэдээлснээр, “Мэтью” нь цагт 120 км цагийн хурдтай салхи үүсгэдэг хамгийн хүчтэй хар салхи ажээ.

Уг хар салхи одоогийн байдлаар Карибын тэнгисийн хэд хэдэн орныг дайран өнгөрч, АНУ-ын Флорида муж улсын эрэгт хүрээд байна. Энэ хар салхинд Гаити улс хамгийн ихээр өртөж, 900 орчим хүн амиа алдсан нь тус улсад 2010 онд болсон газар хөдлөлтөөс хойших хамгийн аймшигт гамшиг болон хувирчээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ