1000 гаруй га-д тариалалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-12 20:40:06

Аймгийн хэмжээнд энэ жил 9.1 га-д арвай, 236 га-д төмс, 169.3 га-д хүнсний ногоо, 598.2 га-д тэжээлийн ургамал тариалж, нийт 1012.6 га-д тариалалт хийжээ. Түүнээс урьдчилсан блансаар 6900 гаруй тн ургац хураан авах тооцоо гараад байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 78.1 га-с 1003 тн төмс, 67.7 га-с 596 тн хүнсний ногоо, 192 га-с 550 тн тэжээлийн ургамал тус тус хураан аваад байгаа аж. Хадлан тариалангийн зориулалттай 263 бага оврын трактор, хадлангийн бусад тоног төхөөрөмж хураалтад ашиглагдаж байгаа юм байна.

Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 1257 тн өвс, 637 тн тэжээл, малчдын түвшинд аюулгүйн нөөцөд 46774 тн өвс, 1361 тн тэжээл бэлтгэхээр байгаа. Харин өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 842.1тн өвс, 253.4 тн тэжээл бэлтгэн 57.8 хувьтай, малчдын түвшинд 7281 тн өвс, 312 тн тэжээл бэлтгэн 20 шахам хувьтай байна. Жаргалант сумын хувьд Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрээр өгсөн үүрэг даалгаврын дагуу 50 тонн өвс, 30 тонн тэжээлийг бүрэн бэлтгээд байгаа аж.

                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ