Эрэлч нохойн тусламжтайгаар 10 гаруй тарваганы мах илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-04 12:58:53

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинхайрхан дүүргийн ОБХ-ийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Батбаяр, эрэлч нохойн хамт Эмээлтийн постод ажиллахдаа тээврийн хэрэгсэлд 10 гаруй тарваганы мах тээвэрлэж байсныг илрүүлжээ.


Тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгааг ОБЕГ мэдээлэв. 



Холбоотой мэдээ