ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд тариалалтыг 6219 га талбайгаар нэмэгдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны есдүгээр сарын 5
/МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд 18651 га талбайд
тариалалт хийж, урьд оноос 6219 га талбайгаар нэмэгдүүлжээ.
Тариалангийн гол бүс нутаг болох Хархорин суманд 5,6,7 дугаар сард хур бороо бага байсны улмаас улаанбуудай, малын тэжээлийн тариалалтад сөргөөр нөлөөлж, нэг ургамлын бутлалтын тоо цөөн байгаа юм. Мөн гурван аж ахуйн нэгж, гурван иргэний 550 га талбай мөндөрт өртөн тэжээлд шилжжээ.
Аймгийн ХХААГ-ын ажлын баг Хархорин, Өлзийт, Бүрд, Хужирт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, ургацын төлөв байдалд хяналт тавьсан бөгөөд;
- Үр
тариа нэгжээс 9 цн буюу 5889 га-аас 5635.4 тн,
- Улаан
буудай 9 цн буюу 5721 га-аас 5623.3 тн,
- бусад
үр тариа 6 цн буюу 228 га-аас 122 тн,
- малын
тэжээл 26 цн буюу 6437 га-аас 16736 тн,
- төмс
91.9 цн буюу 384.8 га-аас 3505.6 тн,
- хүнсний
ногоо 93 цн буюу 274.1 га-аас 2549.1 тн,
- тосны
ургамал 4 цн буюу 5155 га-аас 2062 тн тус тус хураан авах урьдчилсан баланс
гараад байна.
Тариаланчид
ургац хураалтын үеэр 55 цэрэг, 30 оюутан ажиллуулах захиалгыг ХХААГ-т ирүүлжээ.