ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтыг таван ээлжээр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын шалгалт өнөөдөр Ховд аймагт болж байна. Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 133 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Оролцогчид тусгай хуваарийн дагуу таван ээлжээр шалгалт өгнө. Эхний ээлжид 28 иргэн оролцохоос 24 нь цагтаа ирж, одоо шалгалтаа өгч байна.