Далангийн голын ахуйн хог хаягдлыг цэвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад сумын баруун захад орших Далангийн голын ахуйн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Байгаль хамгаалах намрын сарын аян, Ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн 5,10 дугаар сард гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, уст цэгүүдийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулдаг ажээ. Тус ажлын хүрээнд Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа, Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн "Аварга мод" клубын сурагчид хамтран Далангийн голыг цэвэрлэсэн байна.
Далан булгийн задгай нь Даланзадгад сумынхны салхинд гарахдаа очдог хамгийн ойрхон газар билээ. Уг булгийн нэрээр сумынхаа нэрийг нэрлэсэн бөгөөд энэ жил 50 орчим сая төгрөгөөр сүүдрэвчүүд, эко 00, зам харгуй, 30 орчим метр урттай гүүр, шувуу ажиглах, зураг авах нуувч зэрэг бүтээн байгуулалтуудыг хийсэн юм. Хавар намрын улиралд уг голын орчмоор усны шувууд ирж буцахдаа буудаллан өнгөрдөг нутаг юм байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн