СҮХБААТАР: 56 сая төгрөгөө цахимаар залилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сүүлийн гурван сарын хугацаанд Сүхбаатар аймгийн хэмжээнд долоон
иргэн 56 сая төгрөгөө цахимаар залилуулсан бол хамгийн сүүлд 10 удаагийн үйлдлээр 37 сая төгрөгөө залилуулсан гэх мэдээлэл
Цагдаагийн газарт бүртгэгджээ.
2024 оны
аравдугаар сарын байдлаар тус аймагт үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 17 хувийг залилан, үүний 70 хувийг нь цахим залилангийн
гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 60 хувь нэмэгдсэн байна.
Залилангийн гэмт хэрэгт хүн бүр өртөхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл иргэн та өөрөө анхаарал болгоомжтой байснаар энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хамгаалах юм. Тиймээс фэйсбүүк, телеграмм зэрэг цахим орчинд тархаж буй
ажлын зар, онлайн худалдаа зэрэгт маш сайн хяналт тавьж, сонор сэрэмжтэй байхыг
цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.