“Монгол бахархалын өдөр”-т зориулсан барилдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархалын өдөр”-т зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Тус
барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Ц.Бямба-Отгон,
Р.Пүрэвдагва, заан, М.Өсөхбаяр
Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, С.Сүхбат тэргүүтэй улс, аймгийн алдар
цолтой 128 хүчтэн зодоглож байна. Тодруулбал улсын аварга хоёр, арслан хоёр, заан
дөрөв, харцага 10, начин 17 зэрэг улсын цолтой 35 бөх нэгийн даваанд гарав.
Түүнчлэн аймгийн арслан 52, заан 22, харцага 10, начин цолтой есөн бөх зодоглож байгаа бөгөөд
сумын цолтон багтсангүй.
Бөхийн өргөөний хүндэтгэлийн хойморт төрийн өндөрлөгүүдээс гадна “Чингис хаан” одонт эрхмүүд, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, Ч.Дамдиншарав, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, Э.Содномпэлжээ, У.Сүрэнжав, Ардын багш Д.Сэрээтэр, дархан аварга Н.Батсуурь, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Г.Болор-Эрдэнэ, У.Мөнх-Эрдэнэ, Б.Болортуяа спортын алдартнууд заларч, “Монгол бахархалын өдөр”-т зориулсан барилдааныг үзэж байна.
Дашрамд сонирхуулахад, энэ жилийн барилдаанаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжих явах цомыг түрүүлсэн бөхөд гардуулах юм.