Өмнөговь аймагт сонгуулийн явц 23.8 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬОрон даяар болж байгаа орон нутгийн сонгуууль Өмнөговь аймагт өглөөний 7 цагт эхэллээ. Аймгийн сонгулийн хорооноос мэдээлж байгаагаар 12 цагийн байдлаар сонгогчдын ирц 23.8 хувьтай байна гэлээ.
Сонгуулийн явц хэвийн байгаа бөгөөд Булган суманд санал авах нэг хар машин саатсаны улмаас нэг нөөц машин явуулсан байна.
Тус аймгийн 15 сумын 58 багт 59 хэсгийн хороон дээр 307 мандатны төлөө 598 нэр дэвшигч өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд 40 гаруй мянган хүн санал өгөх ажээ. Санал авах үйл ажиллагаа 22 цаг хүртэл үргэлжлэх юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн