“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-11-26 17:22:54

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. 


Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед анхны хувийн аж ахуй нэгжийг байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ажлын байр бий болгон, дээд боловсролтой мэргэжлийн хүний нөөц бэлтгэх үйлсэд манлайлж, Монгол Улсын түүх, ёс заншлыг судалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, иргэдийг соён гэгээрүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эх орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй “Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш, доктор, профессор Н.Ням-Осорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.


Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

Монгол Улсын Их сургуулийн ахмад багш, профессор С.Лодойсамба,


Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн тэргүүн, ойн салбарын ахмад ажилтан Л.Доржцэдэн,


Гавьяат тээвэрчин цолоор:

“Петровис трейдинг” ХХК-ийн ахмад тээвэрчин Н.Ембүү,


Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

“Сүү” ХК-ийн ахмад ажилтан, технологич С.Цэндсүрэн,

Монголын сав, баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар,


Гавьяат багш цолоор:

Удирдлагын академийн ахмад багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Сэржамц,

Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, ахмад багш Ж.Эрдэнэчимэг,

Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургуулийн захирал Ө.Дэлгэр,

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга, түүхийн ухааны дэд доктор Д.Наранцэцэг,


Хүний гавьяат эмч цолоор:

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахмад эмч Г.Циенсүрэн,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор М.Болдбаатар,


Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ахмад ажилтан Б.Лхагвасүрэн,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан, “Хайрхан бүрд” төрийн бус байгууллагын тэргүүн Р.Нямжав,


Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун,


Гавьяат жүжигчин цолоор:

Монголын Үндэсний циркийн агаарын гимнастик, акробатын жүжигчин М.Мөнхтуул,


Гавьяат дасгалжуулагч цолоор:

“Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч, олон улсын их мастер Д.Шаравдорж,


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

“Их өрнөл” ХХК-ийн захирал Х.Чоймпог,

Монголын байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Н.Бадамханд,

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Б.Баяр,

“Номин талст” хамтлагийн дуучин, чөлөөт уран бүтээлч А.Хаянхярваа,


Алтан гадас одонгоор:

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн их засвар хариуцсан инженер Х.Эрдэнэбилэг,

“Эм И Си” ХХК-ийн бетон арматурчин С.Хүрэлсүх,

“Майфловэр” шүдний эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх эмч, клиникийн профессор М.Майцэцэг,

“Мишел Амазонка” ХХК-ийн захирал Ч.Янжиндулам,

“Мишел Амазонка” ХХК-ийн бүтээлч захирал Ч.Нямханд,

Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны олон улсын шүүгч Х.Оюунтуяа,


Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн бага ангийн багш Д.Оюумаа,

“Улаанбаатар” театрын гоцлол хөгжимчин Б.Гэрэлтуяа,

Төрийн банкны Сансар тооцооны төвийн захирал Б.Шижир нарыг шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөснийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ.











Холбоотой мэдээ