Баянхонгор ӨМӨЗО-той аялал жуулчлалын салбарт хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-21 19:05:07

Баянхонгор аймаг ӨМӨЗО-ы Альшаа аймагтай хэд хэдэн чиглэлээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Альшаа аймагтай хамтарснаар Сэхээ боомт, Баянхонгор, Баянлиг, Гашуунсухайт хүртэл хар зам тавиулахаар хөөцөлдөж санал тавьжээ. Мөн тухайн бүс нутагтай аялал жуулчлалын салбарт хамтрах тухай асуудлыг хөндсөн байна. Тэндээс хар зам тавиад нөхцлийг бүрдүүлээд өгчихвөл олон хятад иргэн Монголын говийг үзэх сонирхолтой байдаг аж.

"Хятад болон бусад орноос баг хамт олноороо явж байгаа иргэд Монголын хилээр нэвтрээд богино хугацаанд Монгол орны ахуй амьдралтай танилцаад гарна. Энэ нь нөгөө талаасаа аймаг, орон нутгийн төсөвт их хэмжээний боломж олгоно. Мөн иргэд ч гэсэн ажилтай, орлоготой болох бодит боломжийг нээж байгаа юм" хэмээн албаны хүн хэлж байна.

                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ