Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг хориглосон тэмдэг байрлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2025-01-16 16:19:16

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр бага байна.


Тиймээс мөсөн дээгүүр зорчих болон явахыг хориглосон тэмдгийг байршуулаад байна. Иймд Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа аялагчид, тээвэрчид болон нутгийн ард, иргэд, малчид, та бүхнийг анхааруулга, хориглох тэмдэг байрлуулсан газрууд болон мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа

Холбоотой мэдээ