“Cygnus” хөлөг Олон улсын сансрын станцад холбогдлоо

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2016-10-24 13:48:09

МОСКВА. /TASS/. Ачаа тээврийн “Cygnus” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад /ОУСС/ амжилттай холбогдлоо гэж НАСА агентлаг мэдэгдлээ.

“Cygnus” хөлөг орон нутгийн цагаар 10:53 цагт ОУСС-ын Юнити модульд холбогджээ. Уг хөлөг сар гаруйн хугацаанд уг станцтай холбогдсон байх аж.

Уг сансрын хөлөг ус, хоол хүнс, нэг удаагийн хэрэглээний материал, судалгааны төхөөрөмж зэрэг 2.3 тонн ачааг станцад хүргэжээ.

“Cygnus” сансрын хөлгийг өнгөрсөн даваа гарагт Виржиниа муж улс дахь НАСА-гийн хөөргөх талбайгаас “Антарес-230” пуужингаар хөөргөсөн юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ