ДОРНОД: Хоршоо хөгжүүлэх санд 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-20 12:55:22

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хоршоо хөгжүүлэх сангаас анх 2011 онд Дорнод аймгийн хэмжээнд 3.2 тэрбум төгрөг хуваарилжээ. Харин өнөөдрийн байдлаар эргэн төлөлттэйгээ нийлээд 4.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн сантай болоод байна.


Энэ хугацаанд аймгийн хэмжээнд 1447 иргэн зээлд хамрагдсанаас 176 нь зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Гурван сараас дээш хугацаанд зээлээ төлөөгүй иргэдийг шүүхэд шилжүүлснээр сүүлийн жилүүдэд эргэн төлөлт сайжирсан гэв.


Энэ тухай асуудлыг саяхан болсон аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхэд, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод болгох, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ. 

Холбоотой мэдээ