Хот хооронд болон орон нутгийн чиглэлд хөдөлгөөнийг түр хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛОрон нутагт их хэмжээний цас орсонтой холбогдуулан Хөвсгөл аймагт Онцгой комиссын ээлжит бус 12-р хуралдаан боллоо. Хуралдаанаар зарим нутагт цас орж хайлж мөсөн бүрхүүл үүссэн зарим газрын зам даваа явахад бэрхшээлтэй болсон, хот хоорондын замд авто осол гарч хүний амь нас эрсдэж буй зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ.
Цаг уурын нөхцөл байдалтай холбогдуулан хот хооронд болон орон нутгийн чиглэлийн зорчих үйлчилгээг авто замаар аюулгүй нөхцөл үүсэх хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо. Мөн сум дундын фондод өвс тэжээлийг яаралтай хүргүүлэх, хаагдаж болзошгүй зам даваануудын ойролцоо ажлын хэсгийг бэлэн байлгах үүргийг холбогдох байгууллагуудад аймгийн Засаг дарга Л.Ганболд өгч маргааш 11 цагаас дахин хуралдахаар боллоо.
Б.Гантуяа