Норвегийн тусламжийн байгууллага ирэх жил шинэ төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-08 15:00:04

Монгол дахь Норвегийн Тусламжийн Байгууллагын  төлөөлөгч  нар  Ховд  аймагт хэрэгжүүлж буй  Эрүүл мэндийн анхан шатны тусламж  үйлчилгээг  бэхжүүлэх  хоёрдугаар төслийнхөө талаар танилцуулах,  хамтын  ажиллагааг  бэхжүүлэх,  Монгол дахь Норвегийн  Тусламжийн  Байгууллагын мэдээллийг түгээх зорилготой уулзалтыг 11 сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Аймгийн  Засаг дарга Д.Галсандондог,  ЗДТГ-ын  Эрүүл  мэнд хариуцсан түшмэл  С.Дорж, ЗДТГ-ын дарга ЭМАШТҮБ2 төслийн УЗ-ийн дарга Б.Ганболд, Монгол дахь НТБ-ын суурин төлөөлөгч Биори Олав Сорхус, ЭМАШТҮБ2 төслийн зөвлөх Клаудия Осория, ЭМАШТҮБ2 төслийн орчуулагч К.Түмэнбаяр, ЭМГ-ын мэргэжилтэн ЭМАШТҮБ2 төслийн гэрээт ажилтан Ж.Лусалмаа нар оролцсон юм.  

Энэхүү уулзалтын хүрээнд ЭМАШТҮБ2 төслийн зөвлөх Клаудия Осория Монгол дахь Норвегийн Тусламжийн Байгууллагын түүхэн мэдээлэл, НТБ-аас Ховд аймагт хэрэгжүүлж байгаа ЭМАШТҮБ 2 төсөл болон бусад төслүүдийг товч танилцуулж, төслийн хэрэгжилт дуусах үе шат, үр дүн, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй ярилцсан  юм.

Норвегийн тусламжийн байгууллага нь ЭМАШТҮБ2 төслөө хэрэгжүүлж эхлээд зорилтот бүлэг болох Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд мэдлэг олгох, чадавх бэхжүүлэх, хяналт үнэлгээг хэрхэн хийх  талаарх сургалтуудыг явуулсан ба туршлага солилцох аялал, форумуудыг зохион байгуулсан байна. Түүнчлэн аймгийн Эрүүл Мэндийн Газрын мэргэжилтнүүд болон Боловсрол соёл урлагийн газартай  хамтарч  өрх,  сумын  эрүүл мэндийн төвүүдээр  хяналт үнэлгээ хийжээ.

Энэ төсөл нь 2017 онд хэрэгжиж дуусах ба 2018 он хүртэл Хүүхдийн эрх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төслүүдийг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн  байна.

А.Бямбасүрэн

                                                                                          

Холбоотой мэдээ