Пегги Уитсон сансарт ниссэн хамгийн өндөр настай эмэгтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-11-18 10:52:22

АСТАНА. /ВВС/. Сансрын нисгэгч Пегги Уитсон гурав дахь удаагаа Олон улсын сансрын станц руу хөөрлөө. Тэрбээр тэнд байх хугацаандаа дээд амжилт тогтооно гэсэн найдлагатай байна.

НАСА агентлагийн ахмад сансрын нисгэгч тэрбээр Олон улсын сансрын станцад даалгавар гүйцэтгэх анхны эмэгтэй бөгөөд сансарт хамгийн удаан байсан эмэгтэй юм.

Пегги Уитсон энэ даалгаврыг гүйцэтгэх үеэр 57 нас хүрэх бөгөөд ингэснээр тэрбээр сансарт ниссэн хамгийн өндөр настай эмэгтэй болох ажээ.

Тэрбээр өнөөдөр Казахстаны Байканур сансрын нислэгийн буудлаас Оросын сансрын нисгэгч Олег Новицкий болон Францын шинэхэн нисгэгч Томас Пескует нарын хамт хөөрсөн байна.

Тэд маргааш Олон улсын сансрын станцад хүрэх бөгөөд 2017 оны тавдугаар сар хүртэл шинжлэх ухааны судалгаа хийх юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ