Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас 10-87 насны 15 хүн амиа алдсан гэж Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн мужийн цагдаа нар мэдэгджээ.
Еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баяр эхэлж байгааг
тохиолдуулан зохион байгуулж байсан нэгэн үйл ажиллагааны үеэр болсон уг халдлагыг цагдаа нар террорист халдлага хэмээн үзэж байна.
Цагдаа нарын мэдээлснээр, зэвсэглэсэн хоёр этгээд нь аав,
хүү хоёр байжээ. 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 24 настай хүүгийн биеийн байдал хүнд байна.
Ерөнхий сайд Энтони Альбанезе уг халдлагыг еврейчүүдийг “санаатайгаар
онилсон”, “жигшүүртэй үйлдэл” хэмээн мэдэгджээ.
Бонди далайн эрэг дээр халдлагыг хэрхэн үйлдсэн нь нэгэн
дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна гэж “BBC Verify” багийн сэтгүүлч Бенедикт Гарман бичжээ. Британид
төрсөн Рабби Эли Шлангер халдлагад амиа алдсан хүмүүсийн дунд байсан гэж түүний
гэр бүлийнхэн BBC-д мэдээлсэн байна.
Хэргийн газарт байсан нэгэн гэрч BBC-д ярилцлага өгөх
үеэрээ, саяхан аав болоод байсан “маш дотны найзаа” алдсан гэж хэлсэн бол нэгэн
залуу халдлага “үүрд мөнх” үргэлжилсэн мэт санагдсан хэмээн ярьжээ. Нийт 42
хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор цагдаагийн ажилтнууд байв.
Э.Альбанезе халдлагад хариу арга хэмжээ авахын тулд шаардлагатай бүх нөөцийг зориулж, Австралийн нийгэм дэх еврейчүүдийн үзэн ядах үзлийг /антисемитизм/ “бүрмөсөн устгахаа” амласан байна.
Улаанбаатар