“Шарын гол”-ын хувьцаа 6.30 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-05 17:42:00

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцаа арилжив.

Энэ удаагийн арилжаагаар 13  компанийн хувьцаа өсч, 7 компанийн хувьцаа буурсан  бол 2  компанийн хувьцаа тогвортой байлаа. Тодруулбал  “Шарын гол” компани хамгийн өндөр буюу 6.30 хувиар, “Хорин хоёрдугаар бааз” 6.28 хувь, “Дөрвөн уул” 4.56 хувиар  өссөн байна. Мөн 3 007 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 326,276,446.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Ингэснээр "MSE ALL" индекс 791.00 нэгж болж 0.44 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 378 тэрбум 687 сая 729 327 төгрөг боллоо.  

 Б.Заяа

Холбоотой мэдээ