Бод малыг нүдээр үзэж тоолохыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-07 10:26:31

Ховд аймгийн 17 суманд мал тооллогын ажил эхэллээ.

Мал тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдөр явагдах юм байна.

Энэ жилийн хувьд ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд бүх аймагт ирж, аймгийн Статистикийн хэлтэс, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах гэнэ.

Тухайн багийн нийт өрхийн 10 хувьд хяналтын тооллого хийж, ямар нэгэн зөрчил илрүүлсэн болон арилгуулсан эсэхээ илтгэх хуудсанд тодорхой бичиж, мал тооллогын үед гарч болзошгүй хүндрэл бэрхшээл байвал санал хүсэлтээ аймгийн Статистикийн хэлтэст уламжлах аж.

Мөн малыг маллаж байгаа малчин дээр нь тавиулаар тоолж,тоолсон малаас нь хэдэн айлын хэдэн толгой мал байгааг салгаж бүртгэсэн байдлыг тулган шалгах гэнэ.

Аймгийн мал тооллогын комисс сумдын мал тооллогын ажилтнуудын ажилд хяналт тавьж, ялангуяа бод малыг нүд үзэж тоолсон эсэхэд анхаарах, тооллогын үеэр мал нядлах, худалдан борлуулах явдал гаргуулахгүй байхад хатуу хяналт тавьж ажиллах юм байна. 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ