Азийн хийн буудагчид Иранд ур чадвараа сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-15 12:22:05

Ираны Тегеран хотноо энэ сарын 3-9-нд болсон хийн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ О.Есүгэн эх орноо төлөөлөн оролцжээ.

Тэрбээр урт бууны дасгалд 408,7 оноогоор есдүгээр байрт шалгарсан бөгөөд 14 улсын 271 тамирчин ур чадвараа сорьсон байна.

Монголын буудлага спортын холбоо 2014 онд таван шүүгчийг олон улсын шүүгчийн сургалтанд хамруулж бэлтгэсэн.  Тус тэмцээнд олон улсын шүүгч Д.Лхамсүрэн шүүгчээр ажиллажээ. Нэгэн үе урт бууны манай улсын шилдэг тамирчин явсан ОУХМ Д.Лхамсүрэн нь Монголын буудлагын спортын түүхэнд төрсөн анхны эмэгтэй олон улсын шүүгч билээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ