Эмэгтэй эрдэмтдийн бүтээлийг хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”, МУИС-ийн “Орхон” сургууль хамтран эмэгтэй эрдэмтдийн “Эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгууллаа.
Бага хуралд 30 илтгэл ирсэнээс олон улсын стандартад нийцсэн 11 илтгэлийг хэлэлцэж, шалгарсан илтгэлийг “Эрдэм шинжилгээний өгүүллэг” сэтгүүлд хэвлүүлэхээр болжээ. Орхон аймаг 50 гаруй эрдэмтэдтэй бөгөөд үүний 22 нь эмэгтэй эрдэмтэд юм. Эмэгтэй эрдэмтэд гурав дахь жилдээ “Эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулж байгаа юм. Үүний зорилго нь эмэгтэй судлаачдын бүтээлийг амьдралд хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, нийгмийн хэрэглээнд оруулах зорилгоор зохион байгуулдаг аж. Энэ удаа эдийн засгийн сэдвээр тав, боловсрол, хүмүүнлэгийн сэдвийг хөндсөн 8, инженерийн сэдвээр бичсэн хоёр, бусад сэдвээр бичсэн гурван илтгэлийг онцгойлон хэлэлцсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ