Д.Трамп Жэк Ма-тай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2017-01-10 13:56:16

ВАШИНГТОН./ВВС/.АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Alibaba” цахим худалдааны компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма-тай Нью-Йорк хотноо уулзжээ. Трамп энэ уулзалтыг "гайхалтай болсон" гэж дүгнэсэн байна.

Жэк Ма уулзалтын дараа мэдэгдэхдээ "талууд АНУ-БНХАУ-ын харилцааг бэхжүүлж, илүү найрсаг сайхан харилцаа бий болгох хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн" гэсэн байна.

Мөн тэрбээр, өөрийн худалдааны цахим хуудсаа ашиглан АНУ-д шинээр ажлын байр бий болгоход тус улсын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Харин Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулна гэж сүрдүүлж байсан билээ. Тэрбээр Жэк Ма-тай уулзсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ “би Жэктэй хамтран гайхалтай зүйл хийх болно" гэсэн байна.

Хятадын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд АНУ-ын нэг сая жижиг бизнес эрхлэгчдийг өөрийн платформдоо татан оруулах төлөвлөж байгаагаа Жэк Ма дурдаад, Д.Трампыг “ухаалаг, нээлттэй хүн” гэж дүгнэн хэлжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ