Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-16 18:33:57

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, ДАШТ-ий болон олимпийн мөнгөн медальт, ХХ зууны Монгол Улсын манлай бөх, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 224 бөхийн барилдаан 11 дүгээр сарын 07-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Хосгүй амжилтын эзэн, Монголдоо төдийгүй дэлхийд алдраа мандуулсан Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг “Увс нуур” галаас зохион байгуулах юм. Хамтран зохион байгуулагчаар Увс аймгийн нутгийн зөвлөл, Монголын үндэсний бөхийн холбоо ажиллана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ