Газар өмчлөлийн явц 46.9 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-27 16:40:14

Дорноговь аймгийн төв Сайншанд сумын хэмжээнд газар өмчлөлийн явц 46.9 хувьтай байна.

2016 оны 12 дугаар сарын 16-ны  байдлаар  10897 иргэн 2254,94 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөн авчээ.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацааг 2005 онд гурван жилээр, 2008 онд таван жилээр, 2012 онд таван жилээр сунгаж байсан  бөгөөд эхний жил бүр газраа өмчилж авсан иргэдийн тоо багасч, хугацаа дуусах жилд нь ихэссэн гэж Сайншанд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга н. Олзбаяр  хэлэв.

2015 оны сүүлчийн статистикийн мэдээгээр сумын хүн ам тоо 23191 байсан бол 2016 онд  24059 болж өсөхөд газар өмчлөлийн явц 46.9 хувьд хүрч нэмэгдсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ