Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-10-19 11:26:44

Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ХТҮГ, ЦЕГ, ЗЦГ хамтарсан ажлын уулзалт зохион байгууллаа.

Энэхүү ажлын уулзалтаар хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, зам тээврийн осол, гэмтлийн талаарх өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн эрсдэл, хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа зохицуулалтын талаар ярилцав.

Уулзалтын үр дүнд хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулж, сургууль боловсролын байгууллагаар дамжуулан хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэх, олон нийт, иргэдэд чиглэсэн нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, теле мэдээлэл, нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Ж.Болор

Холбоотой мэдээ