Аймгийн засаг дарга Сагсай суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-02-04 14:44:59

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өчигдөрөөс Сагсай суманд ажиллаж, албан байгууллага, иргэдийн ажил амьдралтай нь танилцаж явна.

Засаг дарга сумын төв дээр болсон уулзалтан дээр улс, аймаг орны байдал, өмнө тавигдаж байгаа зорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Уулзалтанд оролцсон иргэд улс, аймгийн удирдлагын зүгээс өвөлжилт нь хүндрэлтэй байгаа тус сумын малчдад тодорхой хэмжээний өвс үнэгүй, тэжээл хямдарсан үнээр олгож байгаад талархсанаа илэрхийлэв. Сургуулийн багш, сурагчдаас аймгийн Засаг даргын нэрэмжит шалгалт авч эхэлсэн нь тэдний идвэх санаачлагыг өрнүүлэн, сурлагын чанарыг ахиулах үр нөлөөтэй зүйл болж байна гэж үнэлэв. Даянгийн зусланд их эмчийн салбар байгуулах, сумын эмнэлэгт тоног төхөөрөмж олгох, шал нь хуучирч ховхроод байгаа сургуулийн хичээлийн байранд их засвар хийх мөнгө олгох, хүүхдийн цэцэрлэгийг томоохон байртай болгох зэрэг санал хүсэлтийг Засаг дарга хъүлээн аваад, эмнэлэгт багаж хэрэгсэл, сургуулийн биеийн тамирын зааланд хивс олгохоо мэдэгдээд, бусад санал хүсэлтийг боломжийн дахуу барагдуулахаар хариу өгөв.

Засаг дарга дараа нь Зост эрэг, Хагийн өвөлжөөнүүдийг зүглэв гэж ЗДТГ-аас мэдээллээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ