Албаны эрэлч нохой Моллигийн алдрыг үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-06 10:05:50

Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын албаны эрэлч нохой Моллийг дурсгалын медалиар шагнаж урамшуулжээ.

Мөн Моллиг гэмт хэрэгтэй тэмцэх, хэргийг халуун мөрөөр нь илрүүлэхэд сургаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж байгаа эрүүгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргалыг Цагдаагийн газрын даргын тушаалаар “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнасан байна.

Албаны эрэлч нохой Молли нь тус Цагдаагийн газарт 2016 оны 7 дугаар сараас эхлэн ажиллахдаа төв, орон нутагт үйлдэгдсэн бусдын эд зүйлийг хулгайлсан 7 гэмт хэргийг илрүүлэн, иргэдийн хохирлыг цаг хугацаа алдалгүй барагдуулж, гэмт этгээдийг ял завшихаас урьдчилан сэргийлж, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хувь нэмэр оруулж байгаа аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ