В.Путиныг "алуурчин" гэж хэлсэн Америкийн сэтгүүлч уучлал гуйх бодолгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгчийг бүдүүлэг үг хэрэглэн доромжилсон Америкийн сэтгүүлч Билл О'Рейли даваа гарагийн оройны нэвтрүүлэгтээ өөрийн үйлдлийнхээ талаар тайлбар өгөх бодолтой байгаа ажээ.
Энэ тухай Fox News телевизийн бизнесийн харилцааны ажилтан Жейми Рокас мэдээлсэн боловч О'Рейли уучлал гуйх эсэхийг тодруулсангүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас "Fox News" телевизийн компани ярилцлага авах үеэрээ хөтлөгч О'Рейли АНУ-ОХУ-ын хамтын ажиллагааны талаар асуулт тавихдаа Путиныг “алуурчин” гэж нэрлэжээ.
Харин Трамп үүний хариуд “алуурчин зөндөө ш дээ, манайд ч гэсэн алуурчид мундахгүй олон. Манай улс тийм гэм зэмгүй цагаахан улс гэж үү?” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийг хүндэтгэдэг мөн “манай улс Оростой сөргөлдөж байснаас хэл амаа ололцсон нь дээр” гэж мэдэгджээ.
“Fox News-ийн сурвалжлагч О'Рейли ийм зүйл ярьсан нь байж боломгүй, доромжилсон үйлдэл гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдээд "ийм нэр хүндтэй телевиз ОХУ-ын Ерөнхийлөгчөөс уучлал гуйх байх” гэв.
Үүний хариуд “Би уучлал гуйх тал дээр ажиллаж байна, гэхдээ харин үүнд цаг хугацаа нэлээн шаардагдаж мэднэ, 2023 он гэхэд уучлал гуйж магадгүй” хэмээн О'Рейли ёжилсон өнгөөр хэлжээ.
О. Барс