Шигшээд тоглох шатарчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-20 17:19:58

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатны тэмцээн МУБИС-ийн байранд есөн өдөр үргэлжилж шигшээд тоглох шилдгүүд тодорлоо.

Тэмцээнийг Монголын Шатрын холбоо зохион байгуулж, Төрийн банк ивээн тэтгэж мэдээллийн түншээр МҮОНТВ, News & Like ньюс хамтран ажиллав. Тэмцээнд МШХ-ны 2017.01.01-ний чансаагаар эрэгтэй 2100-с дээш эмэгтэй 1800-с дээш болон анхан шатны шалгаруулалтаас шалгарсан шатарчид, 21 аймгийн аваргууд оролцсон юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд 70 тамирчин швейцарь системээр 11 өрөг тоглож дүнгээ гаргахад Баянхонгор аймаг, Алдар Спорт хороо /СХ/, Зууны шатар клубын тамирчин Улсын 3 удаагийн аварга Их мастер Ц.Батчулуун түрүүлж, дараах байруудад Эрч СХ-ны тамирчин ОУШХМ У.Насанжаргал, Дорноговь аймгийн тамирчин СМ Б.Ариунбүүвэй, Дагшаахүү клубын тамирчин ОУШХМ Д.Батсүрэн, Архангай аймгийн тамирчин СМ Р.Амгаланбаатар, Хан Алтай клубын тамирчин ОУШХМ Г.Амартүвшин, Сүлд СХ-ны тамирчин ОУМ С.Билгүүн, Оюунлаг шатар клубын тамирчин С.Ган-Эрдэнэ, Монгени клубын тамирчин СМ Б.Галмандах, Шатар-64 клубын тамирчин Ц.Алтанбаяр, Сүхбаатар аймгийн тамирчин ОУШХМ Э.Энхнар нар шалгарлаа. Энэ тамирчдаас гадна 2016 оны аварга Өвөрхангай аймгийн тамирчин ОУМ Г.Мөнхгал нэмэгдэж 12 шатарчин тойргийн системээр өрсөлдөж Монгол Улсын аваргаа тодруулах юм.
Эмэгтэйчүүдийн ангилалд 48 тамирчин швейцарь системээр 9 өрөг өрсөлдөхөд Зууны шатар клубын тамирчин ОУШХМ О.Өлзийхишигжаргал түрүүлж, дараах байруудад Дорнод аймгийн тамирчин ОУШХМ Б.Амина, Улмын 3 удаагийн аварга, Алдар СХ, Мончесс клубын тамирчин  Д.Янжиндулам, Өмнөговь аймгийн тамирчин ОУШХМ Б.Ану, Шатрын багш клубын тамирчин ОУШХМ Э.Хулан, БГД, Хан Алтай клубын тамирчин Улсын 3 удаагийн аварга ОУМЭ У.Лхамсүрэн, Хан Алтай клубын тамирчин ОУМЭ Ү.Үүрийнтуяа, Монгени клубын тамирчин  Т.Мөнхзул, Ньютел группын тамирчин Улсын 5 удаагийн аварга ОУМЭ Б.Анхчимэг, БЗД-ийн тамирчин СМЭ Г.Баярмаа, Сэлэнгэ аймгийн тамирчин  Т.Номиндалай нар шалгарлаа. Эдгээр 11 тамирчин болон өнгөрсөн оны Улсын аварга эмэгтэйчүүдийн ОУИМ Т.Батчимэг нэмэгдэж тойргийн системээр өрсөлдөж 2017 оны аваргаа тодруулна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ