Б.Лхагвасүрэн, Г.Сампил, Л.Чинбат нарт "Хөдөлмөрийн баатар" цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-24 12:22:45

Улаанбаатар МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав.

Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар" цолоор:

-Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн

-Гавьяат малчин Г.Сампил

-“Гачуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат

Монгол Улсын "Ардын жүжигчин" цолоор:

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа

Монгол Улсын гавьяат цол тэмдгээр: 

МУИС-ийн багш Н.Энэбишийг Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдгээр, 28 дугаар сургуулийн ахмад багш Б.Даваасүрэнг гавьяат багш цол тэмдгээр, Техник технологийн захиргаа хөгжлийн бодлого хариуцсан захирал Э.Намсрайг гавьяат багш  цол тэмдгээр, МУИС-ийн багш С.Отгонжаргалыг гавьяат багш цол тэмдгээр, архитектор Ц.Батбаярыг гавьяат барилгачин цол тэмдгээр, БСШУСЯ-ны биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Ч.Базарсүрэнг гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнг гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Г.Золбоотыг гавьяат жүжигчин цол тэмдгээр, Сүхбаатар аймгийн малчин Ц.Зандарыг гавьяат малчин цол тэмдгээр, МИАТ-ын Агаарын хөлгийн дарга Г.Оюунболдыг гавьяат нисгэгч цол тэмдгээр, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонцэцэгийг гавьяат тамирчин цол тэмдгээр, Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулууныг гавьяат тамирчин цол тэмдгээр, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Ганбатыг гавьяат тээвэрчин цол тэмдгээр, Соёл эрдэм дээд сургуулийн танхимын эрхлэгч Ш.Батбаярыг гавьяат эдийн засагч цол тэмдгээр, Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Х.Хурмитханыг гавьяат эдийн засагч цол тэмдгээр тус тус шагнав.

"Соёлын гавьяат зүтгэлтэн" цол тэмдгээр

-MNC телевизийн Ерөнхий захирал Ц.Мөнхтөр

-Монголын үндэсний бөхийн цоллогч Д.Цогзол

-“Өнөөдрийн тойм” сонины эрхлэгч Л.Цэрэн-Очир 

"Урлагийн гавьяат зүтгэлтэн" цол тэмдгээр

-Хөгжмийн зохиолч Д.Алтантуул

-Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Д.Баярбаатар

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатар

"Хүний гавьяат эмч" цол тэмдгээр

-Говь-Алтай аймгийн Халиун сумын эмнэлгийн их эмч С.Лхамжав

-ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Энхтөр

-Эрүүл мэндийн яамны зөвлөлийн гишүүн С.Юндэн

"Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол тэмдгээр 

-Нэгдүгээр төрөх эмнэлгийн бага эмч, ахмад ажилтан Б.Ичинхорлоо нарыг тус тус шагнав.

"Алтангадас" одонгоор

-Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын ахлах инженер С.Цог 

-Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Ц.Сайнгэрэл

Цэргийн хүндэт медалиар

-Хилийн 0253 дугаар ангийн Зэвсэг техникийн албаны дарга Д.Эрдэнэ

Хөдөлмөрийн хүндэт медалиар 

-“Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ

-Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын гадна талбайн үйлчлэгч С.Сайнбаяр

"Шударга журам" медалиар

-СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн төлөөлөгч Г.Ганбаяр нарыг тус тус шагналаа.

Шагналыг гардуулсан дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн дээд одон медаль хүртсэн иргэдэд хандаж үг хэллээ. Тэрбээр, Эрхэм хүндэт ард иргэдээ. Хүндэт хатагтай ноёд оо. Есөн хөлт цагаан тугны цэнгэн оршин хүндэт өргөөнөөс монгол түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Ээл ивээлээ хайрласан бичин жил алсарч, буян хишгээ дэлгээд тахиа жил айлчлан ирж байна.

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн босгон дээр эх орныхоо нэрийг даяар дэлхийд дуурсгаж яваа алдартнууд, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа монголын шинэ түүхийг бичилцэж буй ХАА, эрүүл мэнд, боловсрол, барилга архитектор, инженер, хөнгөн үйлдвэрлэл, төр олон нитй, хувийн хэвшилд ажиллагсад болон шинжлэх ухаан, нийгэм, соёл спортын зүтгэлтнүүд зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэд маань төрийн дээд одон медаль хүртэж байна. Хөдөлмөрийн баатарын эрхэм цол хүртсэн гурван эрхмийн тухай онцолж хэлье.

Гавьяат малчин Г.Сампил гуай бол мал сүргийнхээ тоо, ашиг шимээрээ олон жил манлайлж монголын нүүдлийн соёл иргэншлийн амьд дархлаа болсон Монголын уламжлалт үнэт зүйлсийг хадгалж өвлүүлэх түгээх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулж байгаа ахмад буурал юм. Бидний сайн мэдэх Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бол нэртэй яруу найрагчаас гадна Монголын театр урлагийн тайзнаа нийтийн таашаал хүртсэн даацтай бүтээлийг туурвин соёл урлагийн санг баяжуулж байгаа дундрашгүй авьяастай, хөдөлмөрч буурал юм. Таныг цаашид ч олон сайхан бүтээл туурвина гэдэгт би эргэлзэхгүй байна.

Молнголын хувийн хэвшил, бүтээлч иргэдээ төлөөлүүлж Гавьяат механикжуулагч Л.Чинбат монгол газар, монгол малын ашиг шимийг орчин цагийн шинэ ололтод тулгуурлан монгол түмэндээ хүртээхийг, тэр дундаа аюулгүй экологийн цэвэр хүнсийг зах зээлд нийлүүлэхийн төлөө олон жил уйгагүй хөдөлмөрлөж бусдыгаа манлайлж байгаа юм. Зорьсон зорилгоо биелүүлж улам сайн ажиллахыг хүсье. Билгийн улирлын өлзийтэй сайхан энэ өдрүүдэд олон сайхан олон иргэн маань өөр өөрийн гавьяа зүтгэлээ үнэлүүлж байна. Шагнал хүртсэн иргэддээ тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе" гэлээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ