Тариалан сум 13 дахь жилдээ шилдэгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-21 11:56:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар жил бүр шилдэг сумаа тодруулдаг бөгөөд 2016 оны ажлын амжилтаар Тариалан сум шилдгээр 13 дахь жилдээ тодорч шилжин явах цом, тугийн эзэд боллоо. Шагналыг дараа жилийн эхний улиралд багтаан гардуулдаг уламжлалын дагуу орон нутгийн удирдлагуудын нэгдсэн сургалтан дээр гардуулан өглөө.

"Тариалан сум нь 5800 гаруй хүн амтай бөгөөд өнгөрсөн онд хүн амын тоо 1,3 хувиар, мал сүрэг 113,5 хувиар өсч 15,7 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2012 онтой харьцуулахад Тариалан сумын эдийн засгийн чадавх 1,8 дахин нэмэгджээ. Мөн орон нутгийн төсөвт 867 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь цаашид сум эдийн засгийн хувьд бие даах боломж бүрдэж байна" гэдгийг Засаг дарга Хөвсгөлдалай хэлж байлаа.

Хөвсгөл аймаг 1998 оноос хойш шилдэг сумаа шалгаруулж эхэлсэн бөгөөд Тариаланчууд эхний 3 байрт тогтмол орж  13 дахь удаагаа ажил үйлсээрээ хоймор нутагтаа тэргүүллээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ