Улсын төрөлжсөн олимпиадын II даваа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-29 11:16:16

Хэнтий /МОНЦАМЭ/. 2016-2017 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын II давааны нээлтийн арга хэмжээ "Цахим хэрэглээг бууруулж цаглашгүй оюунаараа уралдъя" уриан дор энэ сарын 28-нд Чингис хотод зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, НБХ-ийн хэлтсийн дарга Г.Лхагвахатан, БОАЖГ-ын дарга Г.Мөнх-Эрдэнэ, ДЗОУБ-ын Бор-Өндөр 2 ОНХХ-ийн багийн ахлагч Г.Жаргалбат, Холбооны газрын дарга Ч.Батгэрэл, МСҮТ-ийн захирал Г.Нямхатан нар оролцож баяр хүргэлээ.
Тус арга хэмжээний үеэр Бор-Өндөр ЦС-ийн Орос хэлний багш Ц.Цэцгээг аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. Ц.Цэцгээ багш нь аймгийн Орос хэлний олимпиадын 10 удаагийн аварга, сүүлийн 3 жилд шавь нараас нь улсын олимпиадад 2 алт, 1 мөнгө, 1 тусгай байр, бүсийн олимпиадад 7 сурагч нь тэргүүн байр эзэлж, ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах эрх авчээ. Мөн аймгийн олимпиадад бэлтгэсэн сурагчид нь 10 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.

Түүнчлэн 2017 оны Орос хэлний улсын олимпиадын 1-р байр, алтан медаль, 2016, 2017 оны улсын төрөлжсөн олимпиадын аймгийн хошой аварга Бор-Өндөр ЦС-ийн 9а ангийн сурагч Д.Эрдэм - Оюуныг БСУГ-ын хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ