Д.Төмөрхүлэг Тбилисийн Гран при-гээс мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-01 11:03:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны ээлжит Гран При тэмцээний эхний өдөр манай таван бөх хүчээ сорьсон бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр Гүрж, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө Гүржийн бөхтэй барилдаж, гурван торгуулиар цэвэр ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан тавдугаар байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх нар долдугаар байр эзэллээ. Өчигдөр эхэлсэн энэ тэмцээнд нийт 36 улсын 256 жүдоч оролцож байгаагаас манай улсаас есөн жүдоч ур чадвар, хүч үзэхээр очоод байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ