Монголбанкныхан орон нутгийнханд сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-20 22:02:57

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголбанкны Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зорилтын хүрээнд 2017 оныг "Орон нутгийг дэмжих жил" болгон зарласан байна. Энэ дагуу Монголбанкны аймаг орон нутгийн салбарууд болон арилжааны банкуудын ажилчдын чадавх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал, Монголбанкнаас тусгайлан томилогдсон ажлын хэсэг 2017 оны эхнээс бүсчилсэн сургалтыг зохион байгуулсаар байна. Зүүн бүсэд томилогдсон ажлын хэсэг Хэнтий аймагт хүрэлцэн ирж, банкны ажилтнуудтай уулзахаас гадна төр захиргааны удирдлагууд, иргэд олон нийтэд мэдээлэл өглөө.

Өнөөдөр “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх чиглэлээр уулзалт, сургалтыг тус аймгин Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын зааланд зохион байгууллаа. Харин маргааш Хэнтий аймгийн хэвлэл мэдээллийн салбарынханд уг сургалтыг зохион байгуулах юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ