2017 оны 1-р ээлжийн цэргийн жинхэнэ албаны ээлжит татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-29 16:35:59
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны 1-р ээлжийн цэргийн жинхэнэ албаны ээлжит өнөөдөр буюу 4-р сарын 29-ний өдөр эхэллээ.
Энэхүү ээлжит цэрэг татлага нь 04-р сарын 29, 30-ны өдөр Мандал сумын Спортын ордонд болох бөгөөд энд Мандал, Баянгол сумд, 05-р сарын 01, 02-ны өдөр Сайхан сумын Соёлын ордонд Сайхан, Орхон, Сант, Орхонтуул, Баруунбүрэн, Хушаат сумд, 05-р сарын 03, 04-ний өдөр Сүхбаатар сумын Спортын ордонд Сүхбаатар, Түшиг, Хүдэр, Цагааннуур, Алтанбулаг, Шаамар, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн сумд оролцох хуваарьтай аж.
Эдгээр өдрүүдэд дээрх сумд цэргийн насны залуучуудаа үзлэгт хамруулж, эр хүний хийморь болсон цэргийн албанд мордуулах ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ