Өмнөд Солонгос дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-27 13:57:22

СӨҮЛ. /NHK/. Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын дээд хэмжээний уулзалтыг ирэх сарын 2-нд Сөүл хотноо зохион байгуулахыг Өмнөд Солонгос санал болгосон гэж тус улсын албаны хүн мэдэгдэв.

Түүний мэдэгдсэнээр, Японоос хариу ирэхийг Өмнөд Солонгос хүлээж байна.

Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-ын удирдагчдын гурван талын дээд хэмжээний уулзалттай энэ хэлэлцээ давхцах төлөвтэй байна.

Хэрвээ энэ хэлэлцээ болох юм бол 2012 оны тавдугаар сараас хойш анх удаа болж буй Өмнөд Солонгос-Япон хоорондын дээд хэмжээний уулзалт, Абэ болон Пакийн анхны нүүр тулсан хэлэлцээ болох юм.

Дэлхийн II дайны үед япон эмэгтэйчүүдийг бэлгийн боол болгож байсан асуудлыг зохицуулахыг Пак Японд уриалдаг бөгөөд тэрбээр үүнийг Абэтэй хийх дээд хэмжээний уулзалтын урьдчилсан нөхцөл болгон ашиглаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ