“Хурдаа хасч-амь насаа аваръя” 7 хоногийн аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-18 20:22:49
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. НҮБ-аас жил бүрийн 5 дугаар сарын 8-наас 14-ний хооронд “Замын аюулгүй байдлыг хангах” 7 хоног болгон тэмдэглэдэг уламжлалтай юм. Энэ тэмдэглэлт өдрийг манай улс дөрөв дэх жилдээ дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ жил “Хурдаа хасч-амь насаа аваръя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Харин Сэлэнгэ аймгийн хувьд аймгийн ЭМГ-аас аймгийн Цагдаагийн газартай хамтран энэ сарын 15-наас 21-ний өдрүүдэд энэ өдрийн хүрээн дэх ажлаа өрнүүлэхээр аймгийн ЭМГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг томилогдон аймгийн Цагдаагийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хэрхэн хамтран зохион чиглэлээ боловсруулан аймгийн 17 сум, 6 тосгонд хүргүүлэн аймгийн хэмжээнд албан ёсоор 5-р сарын 15-ны өдрөөс 21-ний өдрүүдэд явуулахаар ийнхүү хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж  буй юм.  
Энэхүү аяны хүрээнд Дулаанхаан, Баянгол, Хөтөлийн томоохон постуудаар эргүүл шалгалт явуулах, хурд хэмжигчээр машины хурдыг одорхойлох, зорчигч болон жолооч нар замын хөдөлгөөнд хэрхэн соёлтой оролцож байгаа, хамгаалалтын бүсээ хэрэглэж буй эсэх, түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлаа хангасан тал дээр хяналт тавин ажиллах гэнэ. Энэ үйл ажиллагаанд тухайн сумд, тосгодын харьяа ЭМТ-үүд хамтарч ажиллах юм байна. Мөн энэ үеэр тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд санамж материал хүргүүлэх, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан богино хэмжээний санамж шторкуудыг урьдчилан сэргийлэх байдлаар хүргүүлэн ажиллаж байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн осол, гэмтлийн шалтгаант өвчлөлийн 537 нь хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн тохиолдол бүртгэгдсэнээс 6.9 хувь нь буюу 37 хүн амь насаа алдсан гэсэн мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байлаа. Харин мэргэжилтнүүдийн гаргасан судалгаанаас үзэхэд урин дулааны цагт ард иргэдийн аялал зугаалага ихэсдэгтэй холбоотой зам тээврийн осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг байна.
“Хурдаа хасч-амь насаа аваръя” 7 хоногийн аян энэ сарын 15-наас 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.
2017 оны 1-р улиралд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 26 зам тээврийн хэрэг осол бүртгэгдсэнээс хэрэг 18, осол 8, нас барсан 8 хүн байгаа аж. Үүнээс гэмтсэн хүүхэд 16 байгаагаас 2 хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. Аймгийн ИТХ-ын тогтоолоор сургуулийн орчинд эцэг, эхчүүдийн оролцоотой “Shchool police” ажиллуулсан нь замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг, осол гарах нөхцөлийг бууруулахад ихээхэн нөлөөлсөн хэмээн аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч Д.Мөнхбат ярьж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ