Босогчдыг нисэх онгоцоор Йеменд авчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-28 16:07:41

ЛАТАКИЯ. /TASS/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг ОХУ-ын агаарын цохилтоос хамгаалах зорилгоор  Сириэс Туркийн нисэх онгоцоор авч явлаа гэж Сирийн Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Али Мэйхаб мэдэгдэв.

“10 дугаар сарын 26-ны тагнуулын мэдээллээс үзвэл, Туркийн дөрвөн нисэх онгоц Йемений Аден хотын нисэх буудалд буусан. Нисэх онгоцуудын хоёр нь “Turkish Airlines” агаарын тээврийн компанийнх байсан бол нэг нь “Qatar Airways” нөгөөдөх нь “United Arab Emirates”-ийнх байсан” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлийн 500 гаруй босогч нисэх онгоцнуудад байсан бөгөөд тэднийг ОХУ-ын агаарын цохилтоос хамгаалахын тулд Сириэс авчирсан байна гэж мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, Саудын Арави тэргүүтэй эвслийн офицерууд босогчидтой уулзаж, тэднийг гурван хэсэг болгон нисэх онгоцны буудлаас авч явсан байна. Эхний хэсэг Йемений Мандеб мужийн Аль-Баб хот руу, хоёр дахь нь Мариб хот руу, гурав дахь нь Саудын Аравийн Жизан болон Асир бүс нутаг руу явсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ