Улсын математикийн 54 дүгээр олимпиад Дорноговьд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын математикийн 54 дүгээр олимпиадыг ирэх онд Дорноговь аймагт зохион байгуулахаар болжээ. Олимпиад зохион байгуулах эрх буюу Монголын математикийн хорооны шилжин явах тугийг Боловсрол, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Цацрал, Дорноговь аймгийн уугуул, дэд профессор, Монгол Улсын гавьяат багш У.Доёд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгт гардуулав.
Дорноговь аймгаас Монгол Улсын гавьяат багш Б.Бадарч зэрэг тэргүүлэх багш нар математикийн хичээлээр олон сурагчдыг бэлдэж аймаг, улс, олон улсын зэрэглэлийн математикийн олимпиадад амжилттай оролцож байсан уламжлал бий аж. Мөн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль 2000 оноос аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тэргүүлэх сургууль болох зорилт дэвшүүлж математикийн боловсролын чанар үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэн ажиллаж буй.

Х.Эрдэнэбулган