Модонбөмбөгчид улсын аваргуудаа тодруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Модон бөмбөгийн Монгол Улсын аварга шалгаруулах 2017 оны тэмцээн энэ сарын 16-17 нд Гачуурт дахь “Цэнхэр Мандал” амралтын модон бөмбөгийн талбайд болж аваргуудаа тодруулав.
Тэмцээнд Багануур ХК, Мон-Алтиус-Мон Топ, Дархан-1, Дархан-2, ХААИС-1, ХААИС-2, ХААИС-3, Шивээ-Овоо, МУБИС, UB-1 зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн нийт найман байгууллагын, тамирчид оролцлоо. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХ-ны шүүгчид удирдаж, цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн таван төрлөөр явуулж дүнгээ гаргажээ.

Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 97 оноогоор Дархан-1 багийн тамирчин М.Түвшинжаргал, дэд байранд 104 оноогоор Дархан-1 багийн тамирчин спортын мастер Б.Билгүүндалай, гуравдугаар байранд ХААИС-2 багийн тамирчин, спортын мастер М.Хүрэлмөнх 105 оноогоор, эмэгтэйчүүдээс 109 оноогоор ХААИС-2 багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Мягмарсүрэн, 109 оноогоор ХААИС-1 багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Оюунтуяа, 113 оноогоор ХААИС-1 багийн тамирчин, спортын мастер М.Сугарсүрэн нар эхний гурван байрт тус тус шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.
Талбайн цохилтын тэмцээний хувьд баг тамирчдын хамгийн их оролцох сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог төрөл бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс ХААИС-1 багийн тамирчин СДМ Х.Пүрэвжаргал, ХААИС-2 багийн тамирчин СДМ Э.Энх-Алдар, ХААИС-1 багийн тамирчин ОУХМ Б.Баянбулаг, эмэгтэйчүүдийн төрөлд Дархан-1 багийн тамирчин Ц.Мөнхзул, ХААИС-1 багийн тамирчин, ОУХМ Б.Оюунтуяа, Дархан-1 багийн тамирчин СДМ Э.Цэнгүүл нар шалгарч медалийн эзэд болжээ.
Харин холимог хосын төрөлд ХААИС-1 багийн тамирчид Б.Баянбулаг, Б.Оюунтуяа /47 оноо/ алтан медаль, ХААИС-2 багийн О.Мижиддорж, Ж.Загас /54 оноо/ мөнгөн медаль, Дархан-2 багийн Б.Энх-Амгалан, Ц.Баярцэцэг /54 оноо/ хүрэл медаль тус тус хүртсэн юм. Эрэгтэй хосын төрөлд 56 оноогоор ХААИС-1 багийн тамирчин Ц.Баасанжаргал, Х.Пүрэвжаргал нар тэргүүлэв. Эмэгтэйчүүдийн хосын төрлийн тэргүүн байранд 63 оноотой Дархан-1 багийн Ц.Мөнхзул, Э.Цэнгүүл нар шалгарлаа.

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 501 оноогоор спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /Ж.Загас, Г.Мягмарсүрэн, Б.Бадгирмаа, Б.Оюумаа/ тэргүүлэв. Байгууллагын нэгдсэн дүнгээр спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /82 оноо/, Спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /85 оноо/, Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-1 баг /98 оноо/ цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд ММБХ-ны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд ерөнхийлөгч Ж.Буяндалай ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа тэргүүтэй гишүүд оролцож баг тамирчдад амжилт хүсч шагналыг нь гардуулав.
УАШТ-ээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 тамирчин 11 дүгээр сард БНХАУ-ын Хэюуан хотод болох Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн, Хятадын нээлттэй тэмцээнд оролцох эрхтэй болов.

Д.Өлзий