Усанд унагаж гээсэн авто машины улсын дугааруудыг ЗЦА-аас олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-21 14:56:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас зарим гудамж, талбай, авто замуудад их хэмжээний ус тогтож түүгээр зорчиж явсан зарим тээврийн хэрэгслийн улсын дугаарууд унаж алдагдсаныг Замын цагдаагийн алба хаагчид олж цуглуулсан байна. Ус гаталж ,замын хөдөлгөөнд оролцож байхдаа гээсэн машиныхаа улсын дугаарыг авахыг иргэдэд анхааруулж байна. Гээж унагасан  дугаараа авахдаа   тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст ирэхийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Цагдаагийн дэслэгч Б.Чимэдбаттай холбогдож зураг дээр байгаа  9327 УНИ, 9685 УБП, 0024 УНЗ, 4333 УНИ, 4180 УБХ, 8588 УНЦ, 1989 УБР, 0400УБД, 0409 УНД, 0834 УНГ, 3414 УНГ, 3315 УНӨ, 3460УБЕ, 8378 УБХ, 5273 УБӨ, 6595 БРА, 0550 УНӨ, 6128УБЧ, 6108УНВ дугааруудыг авах боломжтой юм байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ