Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-ын харилцааг сэргээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-02 11:46:04

СӨҮЛ. /ВВС/. Сүүлийн гурван жилд хийсэн анхны уулзалтаараа гурван улсын худалдаа, аюулгүй байдлын харилцааг бүрэн сэргээж чадлаа гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар мэдэгдэв.

2012 оноос хойш хийгээгүй гурван талын уулзалтыг тогтмол хийж байхаар тохиролцсон гэж тэд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ дурджээ.

Мөн тэд эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахаар тохиролцсон байна.

Газар нутгийн маргаан болон түүхэн санал зөрөлдөөнөөс улбаатай дайсагналыг намжаах зорилгоор энэ гурван талын хэлэлцээг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан юм.

Дэлхийн II дайны үеэр аймшигт харгислал үйлдсэн Япон үүнийгээ наминчлах зүйл хангалттай хийгээгүй гэж БНХАУ болон Өмнөд Солонгос мэдэгджээ.

Бээжингийн санал болгосон 16 орны чөлөөт худалдааны бүсийг хамарсан Бүс нутгийн чөлөөт худалдааны иж бүрэн түншлэлийг байгуулахад хамтран ажиллахаар гурван удирдагч тохиролцсон гэж Пак мэдэгдэв.

Мөн түүний Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох бидний байр суурь хэвээр байна гэж мэдэгдсэнийг Францын “AFP” агентлаг уламжилжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ