Төв аймагт гемодиалезийн эмчилгээ хийдэг боллоо

Монголын мэдээ | Эрүүл мэнд
gantuya@montsame.mn
2017-06-24 17:12:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлт өнөөдөр болж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцов.

Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиалез эмчилгээг хийдэг болсноор аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэхүү төвийн нээлтийн үеэр "Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиалезийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байна. Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” гэлээ. 
Н.Туяа
 
Холбоотой мэдээ