Архангайн сонгогчдын 58,5 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-08 15:10:24
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өчигдөр буюу 7 дугаар сарын 7-нд орон даяар болж өнгөрлөө. Архангай аймагт дахин санал хураалтанд 59642 сонгогч санал өгөхөөр нэрийн жагсаалт аймгийн сонгуулийн хороонд ирсэн. Үүнээс өчигдөр оройны 21.50 цагийн байдлаар 34900 сонгогч буюу нийт сонгогчийн 58,5 хувь нь саналаа өгчээ. Үүнээс хойш мэдээлэл гараагүй байна.
Сонгуулийн дахин санал хураалтын урьдчилсан дүнгээр Архангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан. Аймгийн сонгуулийн хорооноос урьдчилсан дүн болоод сонгогчийн ирцийн мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Мэдээлэл авахыг хүсэхэд "Хэсгийн хороодын мэдээллийг нэгтгэж байна" гэсэн хариуг хэллээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ