Японы эрдэмтэд хархны биед хиймэл судас ургуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-11-03 12:35:56

ТОКИО. /TASS/. Японы Осака мужийн эрдэмтэд хархны биед диаметр нь 1 мм-ээс хэтрэхгүй дэлхийн хамгийн нимгэн хиймэл судсыг ургуулж чаджээ. Технологио улам боловсронгуй болгож, таван жилийн дараа эмнэлгийн энгийн үйл ажиллагаанд хэрэглэдэг болно гэдэгт найдаж буйгаа тус мужийн Тархины болон зүрх судас судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

Хэдийгээр судас хиймэл боловч байгалийн гаралтай бөгөөд бүхэлдээ хархны биед агуулагддаг уургаас бүрддэг ажээ. Эрдэмтэд хархны арьсан дор зэвэрдэггүй материал болох силиконоор хийсэн 0.6 мм-ийн өргөнтэй савх тавьсан байна. Хархны бие организм гадны биетэд хариу үйлдэл үзүүлж, савхны эргэн тойронд коллаген ялгаруулж эхэлсэн байна. Энэ коллаген нь  гуурсыг бүрхэж, хиймэл судсыг бий болгожээ.

Туршилтын явцад судасны ийм “хагас бүтээгдэхүүнийг” хархны арьсан дор хоёр сар байлгасан байна. Үүний дараа коллагенэн хоолой силикон савхнаас салж, улмаар хиймэл судас бий болжээ. Хиймэл судсыг мөн хархан дээр туршсан байна. Жил хагасын дараа ямар ч гажуудал илрээгүй аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ