"Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-19 10:01:18
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Ү хуралдаан болж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг анх удаа хэлэлцэж байна.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 72,7 хувь хүрэлцэн иржээ.
Мөн ирэх жил тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бэлтгэл ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай, "Газар тариалангийн тогтвортой хөгжил" хөтөлбөрийн хэрэжилтийн тухай, аймгийн бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн менежментийн бодлогын хэрэгжилтийн тухай, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай асуудал хэлэлцэнэ.
Цаг үеийн шаардлагаар тусгай хэрэгцээнд авах газрын тухай асуудлыг нэмж хэлэлцэхээр тогтлоо. Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байдаг ашигт малтмалын зарим ордыг тусгай хэрэгцээнд авах аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ