Аймгийн засаг дарга З. Энхтөр цэрэг дайчдаа эргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-21 14:43:27
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 0327 дугаар ангид эр цэргийн алба хааж буй цэргүүдээ эргэж, уулзалт хийлээ. Ангийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, алба хаах хугацаандаа өндөр амжилт гаргасан цэрэг дайчиддаа дурсгалын бэлэг, мөн бүх цэргүүдэд талархалын дурсамж хадгалуулав.

2016 оны хоёрдугаар ээлж болон 2017 оны нэгдүгээр ээлжинд татагдсан 86 цэрэг тус ангид алба хаадаг. Тус алба хаагчид ангийн болон бусад ажилд идэвхийлэн оролцож, улсын хэжмээнд анги байгууллага, аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгасан бахдам ажилт гаргаж байгааг 0327 дугаар ангийн захирагч, хурандаа  Ж.Өсөхбаяр онцолж байлаа. Тодруулбал: 2017 оны улсын аварга шалгаруулах марш актикийн тэмцээнд тус ангийн оролцогчид аваргын алтан медаль хүртсэн бол, түүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий команплагчийн ивээл дор зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнд хүрэл медаль хүртжээ. Энэхүү хүрэл медалийн тухайд тус ангийн 20 жилийн түүхэнд ирж буй анхны медаль юм байна. Богино хугацаанд хоёр том амажилт гаргаж, ангийнхаа нэрийг гаргасан 0327 дугаар ангийн баг бүрэлдэхүүнд Сүхбаатар аймгаас татагдан ирсэн 10 гаруй цэрэг багтжээ.

“Бид өнгөрөгч хавар цэргийн албанаас халагдан ирж буй цэргүүдээ жанжныхаа талбай дээр хадаг сүүтэй угтан авч хүндэтгэл үзүүлж байсан. Энэ удаад эцэг эхчүүдийнхээ хамтаар алба хааж буй цэрэг дайчдаа эргэх ажлыг зохион байгууллаа. Цэргүүд маань албаа үнэхээр сайн хааж байгааг хараад бахархаж байна. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ үнэнчээр биелүүлж, жанжин Д. Сүхбаатарын өлгий нутгийг өндөрт өргөн э цэргийн албаа амжилттай хааж,иэх орноо батлан хамгаалах энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчиддаа нутгийнхаа ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. бид цаашид эдгээр арга хэмжээгээ удамжлал болгон зохион байгуулахаас гадна халагдан ирсэн цэрэг дайчдаа ажилтай, орлоготой байлгах тал дээр мөн анхаарч ажиллана...” хэмээн аймгийн засаг дарга З.Энхтөр хэллээ.

Цэрэг дайчдаа эргэх, уулзалтын арга хэмжээг аймгийн ЗДТГ, Цэргийн штабтай хамтран зохион байгуулсан бөгөөд энэ нь жил болгон зохион байгуулагддаг уламжлалт ажил юм. Энэ жилийн хувьд эцэг эхийн төлөөллийг уг арга хэжээнд оролцуулсан нь онцлог байлаа. Дарьганга, Наран, Эрдэнэцагаан, Түмэнцогт зэрэг сумаас хорь гаруй эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ уулзсан юм. Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн захирагч болон Сүхбаатар аймгийн засаг дарга нарын хоорондын зөвшилцлийн үндсэн дээр цэргүүдэд нэг хоногийн чөлөөг олгож, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломжийг олгосонд эцэг эхчүүд талархалтай байлаа.
 
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ