Н.Моди тусгаар тогтнолын ойн баяраараа Кашмирыг онцлов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн тусгаар тогтнолын 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойн баярыг тохиолдуулан тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди үг хэлэх үеэрээ Кашмирыг онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Сум болон сөргөлдөөн Кашмирт энх тайван байдлыг бий болгож чадахгүй” гэж хэлээд, Кашмирын салан тусгаарлах үзэлтнүүдийг “далдуур явуулга хийгчид” гэж буруушаав.
Лалын шашинтнууд голдуу амьдардаг Кашмир нь Энэтхэг болон Пакистаны хооронд хэдэн арван жил үргэлжилж буй сунжирсан маргааны халуун цэг юм.
Н.Моди хэлэхдээ “Энэ нутагт үүсээд буй асуудлуудыг зөвхөн “тэврэлт”-ээр л шийдвэрлэх боломжтой” гэлээ.
Энэтхэгчүүд хөрш Пакистанаас нэг өдрийн дараа буюу жил бүрийн наймдугаар сарын 15-ны энэ өдөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
“Алдагдсан диваажин”-гаа дахин олж авахын тулд кашмирчуудтай хамт байхыг Н.Моди Энэтхэгийн ард түмэнд уриаллаа.

Мөн “төлбөр төлөөгүй” гэх шалтгаанаар нийлүүлэгч компани хүчил төрөгчийн аппаратны шингэн хүчил төрөгчийг нийлүүлээгүйн улмаас эмнэлэгт 60 хүүхэд амьсгал хураасан хэрэг тус улсад саяхан гарсан юм. Амиа алдсан энэ хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй Энэтхэгийн ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байна гэж Н.Моди хэлээд, эмгэнэл илэрхийллээ.
Түүнчлэн "triple talaq" буюу гурван удаа арабаар “салъя” /talaq/ гэж нөхөр нь хэлсэн тохиолдолд гэр бүл салдаг хуучирсан уламжлалыг эсэргүүцэж буй лалын шашинт эмэгтэйчүүдийг дэмжиж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд илэрхийлэв.
Энэтхэг бол лалын шашинт эрэгтэйчүүд гурван удаа “talaq” гэж хэлээд хэдхэн минутын дотор эхнэрээсээ салах боломжтой уламжлалыг мөрдсөөр буй цөөн хэдэн улс орны нэг юм.
Тус улсын Дээд шүүх энэ асуудалтай холбоотойгоор удахгүй шийдвэр гаргах аж.
Шашны нэр барин хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийг Н.Моди мөн шүүмжиллээ.
“Үхэр хамгаалаагчид” гэж өөрсдийгөө нэрлэгчид “ариун амьтан” үхрийг хөнөөсөн гэх шалтгаанаар хүний амь насанд халдах тохиолдол тус улсад гарсаар байгаа юм.
Тус улсын хэд хэдэн мужид үхэр нядлах хориотой.
Үхэр хамгаалагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн этгээдүүд энэ амьтны нэрийг барин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 гаруй хүний аминд хүрчээ.
Үхэр нядалсан байтугай үнээ саасан хүмүүс рүү тэд халддаг аж.
Г.Доржханд